#Коммент2 мин унших

Н.Алтаншагай: Олон улсын стандартад нийцсэн нийслэлийн 2 дахь Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ

Н.Алтаншагай: Олон улсын стандартад нийцсэн нийслэлийн 2 дахь Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ

Монгол Улсад 18 хүртэлх насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа ч тэдний ердөө 65 хувь нь албан болон албан бус боловсролд хамрагддаг гэсэн статистик бий.

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй бага насны хүүхэд амьдардаг аж. Тэр ч утгаараа тусгай хэрэгцээт хүүхдийн хүүхдийн цэцэрлэгийн шаардлага их боловч дүүргийн хэмжээнд байтугай улсын хэмжээнд ч хуруу дарам цөөн.

Н.Алтаншагай: Олон улсын стандартад нийцсэн нийслэлийн 2 дахь Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 28-р хороонд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг байгуулах ажлыг тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, нийслэлийн төлөөлөгчдийн хамтаар 2022 оноос эхлүүлсэн түүхтэй.

Тэгвэл өнгөрөгч Баасан гарагт /2025.11.28/ Нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ. 

Үйл ажиллагаа нь өнгөрөгч 9 дүгээр сард эхэлснээр нийт 6 бүлэгт 75 хүүхэд суралцаж байгаагаас 50 нь тусгай хэрэгцээтэй багачууд байна.

Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Тэд 3 сарын хугацаанд 3-4 хүүхэд хөлд орсон сайхан мэдээг дуулгаж байна.

Боловсролын гадна нэг ч хүүхэд үлдэх ёсгүй

Заавал тусгай хэрэгцээт гэж онцолж, сэдэлжүүлэх шаардлагагүй юм. Тэднийг жирийн хүүхдүүдтэй хамт байлгах нь маш зөв шийдвэр болдог гэнэ. Учир нь хүүхэд багаасаа амьдралын олон өнгөтэй танилцаж байх нь хүмүүжил, төлөвшлийн чухал ач холбогдолтой болохыг боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа онцолж байна.

"Тусгай хэрэгцээт" гэдэг ойлголтын хүрээнд

  • Хэл ярианы бэрхшээлтэй
  • Сэтгэхүйн хоцрогдолтой
  • Анхаарлын дутмагшилтай
  • Хэт хөдөлгөөний эмгэг
  • Тулах эрхтний бэрхшээл
  • Харааны бэрхшээл
  • Дауны синдромтой гэж оношлогдсон хүүхдүүдийг хамруулдаг. 

Аль болох бага наснаас нь буюу цэцэрлэгийн наснаас нь тохирох эмчилгээ, заслыг хийснээр ирээдүйд тулгарах бэрхшээлгүй, бэрхшээл бага болох чухал ач холбогдолтой юм.

Н.Алтаншагай: Олон улсын стандартад нийцсэн нийслэлийн 2 дахь Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ
Н.Алтаншагай: Олон улсын стандартад нийцсэн нийслэлийн 2 дахь Тусгай хэрэгцээт 341-р цэцэрлэг нээлтээ хийлээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2022
  4. 2021

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012