Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Сургуулийн орчинд сүрьеэ, ханиад томуутой ирснээр бусад хүүхдийн суралцах эрхэнд ноцтой зөрчил үүсдэг
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуулдлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Сургуулийн орчинд сүрьеэ, томуу, томуу төст өвчин тархсанаар бусад хүүхдийн суралцах эрхэнд ноцтой зөрчил бий болгодог байдал жилээс жилд нэмэгдэж байна. Улмаар карантилна каринтилахгүй асуудал үүсдэг.Тэгэхээр эрүүл мэндийн чиглэлээр бид тэднийг хамгаалж чадаж байгаа юу? Хэрэгжилт ямар байгаа вэ? Хууль дээр яаж туссан бэ?

1. Хууль эрх зүйтэй нь уяад санхүүгийн ямар дэмжлэгийг боловсролын байгууллагад үзүүлэх вэ?
2. Үе тэнгийн дээрэлхэлтийг бүгд л ярьж байна. Ил далд хэлбэртэй болохоос биш одоо ч байсаар байгаа. Тэгэхээр Боловсролын яам, хүүхдийн эрхийн байгууллагууд энэ тал дээр яг ямар арга хэмжээ авах вэ? Энэ хууль дээр тийм зохицуулалтыг тусгасан уу? Журам уу, ёс зүйгээр зохицуулах уу?
Сургуулийн орчны, боловсролын байгууллагын орчны камержуулалт хяналт нэгдсэн системтэй байх уу? Эсвэл тухайн сургууль хариуцаад явах уу гэдэг асуудал бий.
Мөн сургуулиудын цайны газрын болоод хоол, хүнс тэжээлийн асуудлыг өмнө нь өмчийн газрууд нь хариуцаад, тендер зарлаж сонгон шалгаруулалтаар хийдэг байсан. Одоо сургууль нь хариуцаж байгаа. Сургуулийн захирал нь нярваа, тогоочтойгоо дагуулчихсан Дэнжийн мянга дээр мах аваад явж байхад эрүүл мэнд, аюулгүй байдал яригдах уу! Энэ зохицуулалтыг яаж тусгасан бэ?
Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
