Үйл явдал1 мин унших
“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ.

“Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ. Тус төв нь гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой. Үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон, олон нийтийн гамшгийн нөлөөллийг бууруулахад чиглэдэг.
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт, үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байна.
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
