Үйл явдал1 мин унших

О.Саранчулуун: Ардчилал бол хүн бүрийн эрх чөлөө, хүн бүрийн боломж, хүн бүрийн оролцоо юм

О.Саранчулуун: Ардчилал бол хүн бүрийн эрх чөлөө, хүн бүрийн боломж, хүн бүрийн оролцоо юм

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан улс төрийн үе үеийн манлайлагчид, ардчиллыг талархан дэмжиж, түгээн дэлгэрүүлсэн хүн бүхэн Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчилсан намын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлдэг.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Монголын ардчиллын түүх бол зөвхөн улс төрийн өөрчлөлтийн түүх биш — хүн нэг бүрийн эрх, нэр төр, боломж тэгш байх ёстой гэсэн үнэт зарчмын ялалтын түүх юм.

Энэ 30 гаруй жилийн хугацаанд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчин ардчиллын ачаар бий болж, бэхжиж,

  • “Хүн бүр төрийн өмнө тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн зарчим бодит амьдралд хэрэгжих үндэс тавигдаж,

  • Иргэний нийгмийн олон арван байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж, эрхийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргаж,

  • Оролцооны нийгмийг байгуулах иргэдийн ухамсар, нийгмийн ойлголт мэдрэмж улам баттай төлөвшсөн нь ардчилсан Монголын бахархал билээ.

Өнөөдөр Монголын ардчилал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоогүйгээр яригдах боломжгүй.

Бидний хамтын тэмцэл, ахиц дэвшил, ололт амжилт ардчиллын үнэ цэнийг улам батлан харуулсаар байна.

Ардчилал бол хүн бүрийн эрх чөлөө, хүн бүрийн боломж, хүн бүрийн оролцоо.

Хүн бүр оролцоотой, эрх тэгш, нээлттэй Монголыг хамтдаа бүтээе!" гэв.

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009