Байр суурь2 мин унших

Ж.Ганбаатар: Ямар ч төлөвлөгөө баталсан, хөгжлийн загвар боловсруулсан орлогоо зөв төлөвлөх хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025.12.09-ний өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Орлогыг их зөв төлөвлөх хэрэгтэй. Үүнийг би гишүүн болсноосоо хойш хэлж байгаа. Энэ цамаан байдлаа  засаж, төсвийг, төрийг их цомхон болгох шаардлагатай. Ямар ч төлөвлөгөө баталсан, хөгжлийн загвар боловсруулсан үүнийг анхаарах ёстой. Монгол Улсад  боломж бий. Монгол Улс мөнгөтэй, баялагтай улс. Удирдаж авч явж байгаа хүмүүс бол чадахгүй юм байна. Би өөрийгөө дөвийлгөж ярьж байгаа юм биш. Ер нь мөнгөтэй, бизнес аж ахуйтай харьцаж үзсэн хүний нүдээр харж, улс орны хөгжлийг харахгүй бол дан ганц сайхан сэтгэлээр асуудал шийдэгдэхгүй. Энэ бол санхүү мөнгөтэй холбоотой асуудал. Л.Оюунэрдэнийн Засгийн газар маш том алдаа гаргасан.Үүнийг байнга хэлж, залруулж, зөндөө л ад болж байсан.  Одоо Г.Занданшатарын Засгийн газар үүнийг давтахгүй байх хэрэгтэй.

Цаашдаа Монгол улс орлогоо маш зөв төлөвлөх хэрэгтэй байна. Худлаа хийсвэр, чадахгүй байдлаар төлөвлөж ирсэний үр дүн  өнөөдрийн байдлыг үүсгэсэн. Нүүрсний орлого 3 тэрбум доллароор тасарсан байна. Биет хэмжээ нь яваад байдаг, мөнгө байхгүй.  Оюутолгойн зэс бол зүгээр л тоо шүү дээ. Зүгээр л эдийн засгийн үзүүлэлт орлого гэж байхгүй,  АМНАТ нь тавхан хувь. Сонсгол хийж байгаа хүмүүс мэдэж байгаа байлгүй. Төчнөөн сая тонн зэс, алт гарлаа л гэдэг. Энэ нь Монголд нэг их хамааралтай биш. Үүнийг нөхдөг гол зүйл нүүрс. Өнөөдрийн байдлаар нүүрсээ олигтой үнээр зарж чадахгүй янз, янзаар тайлбарладаг арчаагүй байдал байна. Аливаа зүйлийг эдийн засгийн нүдээр харж, бүсээ чангалж байж энэ улс орны  хөгжлийн суурь тавигдана.

Ж.Ганбаатар: Ямар ч төлөвлөгөө баталсан, хөгжлийн загвар боловсруулсан орлогоо зөв төлөвлөх хэрэгтэй

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008