Үйл явдал1 мин унших
Д.Батлут: Олон Улсын хүний эрхийн өдрийн мэнд хүргэе!

Хүний эрх
Хүний эрхийг хамгаална гэдэг нь хууль эрхзүй, төрт ёсны хангах ёстой үүрэг мэт ойлгогддог ч иргэн бүрийн оролцоотойгоор хангагдаж байдаг маш энгийн ёс зүйн зарчим дээр тогтдог.
Хэрэв та “Бусдыг өөртэйгөө адил үнэ цэнтэй” гэж үзэн хүн бүрийг ялгаварлалгүй, тэгш харьцдаг бол
Бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, цахим болон бусад аливаа хэлбэрийн хүчирхийллийн дэргэд тэвчиж өнгөрөөлгүй таслан зогсоодог бол ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭГ ТАСЛАН ЗОГСООГЧ маш том нөлөөлөгч, хамгаалагч мөн.
Өдөр бүр зөв үйлдэл хийж, шударга дуу хоолойгоо өргөж , эерэг дулаан харилцааг бий болгон, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛЖ, оролцож байгаа бүх хүнд баярлалаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
