Байр суурь1 мин унших
А.Ариунзаяа: ААН байгууллагуудад давуу байдал үүсгэж байгаа л хууль!
УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад бүүр ч хэцүү ийм асуудлыг оруулж ирж байна. Шатахуун түлш нийлүүлэлт хүнд байна уу? Хүнд байна, бүгдээрээ л мэдэж байгаа. Тэгээд энэ хууль ААН байгууллагуудад давуу байдал үүсгэж байгаа л хууль. Хөнгөлөлттэй зээл олгож, эх үүсвэр бий болгох гэж байна. Ийм ч учраас Монгол банк бид нар өөрсдөө үүнийг зохион байгуулж болохгүй. Хугацааны хувьд 2031 он хүртэл 5 жилийн хугацаанд байгууллагуудад давуу байдал үүсэх гээд байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



