Үйл явдал1 мин унших
Н.Алтаншагай: Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс орон нутагт нэр дэвшихэд олон санал гомдол гардаг
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ анхаарах хэдэн зүйлүүд бий. Тоо, хувь хэмжээн дээр нь бас онцгойлон анхаарах. 2009.01.01-ээс улс төрийн намаас төрийн албан хаагч ангид байх гэсэн агуулгатай хууль батлагдаад явсан. Тэгээд амьдрал баян юм болохоор сум орон нутагт намаас дэвшиж буй боловсон хүчний асуудал аль ч намуудад асуудал үүссэн. Бүх намууд үүн дээр онцгойлон анхаарах. Төрийн албанд болон хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүс ялангуяа энэ төрийн албанд ажиллаж байсан хүмүүс улс төрийн сонгуульт аймаг, сум, дүүргийн иргэдийн хуралд өрсөлдөхөөрөө төрийн албанд давхар хашиж болохгүй.
Ажлын байраар хангагдах нөхцөл байдалд тааруу гэсэн гомдол, саналууд нэлээн гарч ирсэн. Үүн дээр агуулгын хувьд тоо, хувь хэмжээн дээр нь онцгойлон анхаарч, засаж оруулах нь зөв байх. Аймаг нийслэлийн хувьд 50 хүртэл гэдэг бол бас хэтийдсэн тоо байх. Үүний хувь хэмжээг нь бууруулах, хуулийн төсөл дээр орж ирсэн байна. Ажил албан дээр төрийн захиргаан дээр мэргэшсэн байх шаардлага хангасан байна гэдэг шалгуур нь зөв байх.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
