Үйл явдал1 мин унших

Эрдэнэтийн бахархал- эрдэнэт хотын хүндэт иргэдээ алдаршууллаа

Эрдэнэтийн бахархал- эрдэнэт хотын хүндэт иргэдээ алдаршууллаа

Энэ жилийн “ЭРДЭНЭТ ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭН”-ээр: Эрдэнэт хотын анхдагч, 1965 оноос 1971 оны хооронд Эрдэнэт овооны хайгуулын ангид ахлах мастер, хуучнаар ЗХУ-ын Дорнод Сибирийн харъяа хайгуулын ангид өрмийн мастер, Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд Эксковаторын туслах, Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад белазын жолоочоор ажиллаж байсан Эрдэнэт хотын анхдагч,  Илгээлтийн эзэн Лхамжавын Төмөртогоо

Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд гангуурчин, Зэвсэгт хүчний 186-р ангид гагнуурчин, Орхон хийц ХХК-д гангуурчинаар тус тус ажиллаж байсан  Эрдэнэт хотын анхдагч,  Илгээлтийн эзэн Зулзаагийн Дуваа

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт угсрагч, тээрмийн машинч, баяжуулагч, ээлжийн мастер, Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, дарга, Үйлдвэрлэлийн техникийн асуудал эрхэлсэн захирал, Баяжуулах фабрик, Чанар хяналтын хэлтсийн болон Хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Шаравын Гэзэгт

Гавьяат багш, Эрдэнэт хот, Орхон аймгийн 1-р сургуулийн багшаар ажиллаж байсан, Эрдэнэт хотын Боловсролын салбарын тод төлөөлөл болсон эрхэм хүн Бадарчийн Цээсүрэн

Улсын аварга тариаланч, Онц тээвэрчин, Аймгийн алдарт уяач, Улаантолгойн САА-д тракторчин, "Өлзий" ХХК-д тракторчин, Өрхийн тариаланч  хөдөлмөрч  хүмүүн  Лувсансамбуугийн Ганбат нар "Эрдэнэт хотын өдөр болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр"-өөр аймаг, орон нутгийнхаа хүндэт иргэнээр  өргөмжлөгдлөө.

?? Та бүгдэдээ чин сэтгэлийн угаас халуун баяр хүргэе!

Орхон аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014