#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал БГД-ийн математикийн олимпиадыг дэмжиж, хамтарч ажиллав

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал математикт дуртай найзуудын хамтаар Баянгол дүүргийн олимпиадыг дэмжиж, хамтарч ажиллав.
УИХ-ын гишүүн Б.Золжаргал, "Алберт Эйнштэйн одон орны төвд очоод супер дурангуудыг харснаа “Сайхан эд ээ, би бол ертөнцийг ойлгохын тулд хуудас цаас л ашигладаг даа” гэсэн талаар нэг номоос уншиж байснаа санав. Үнэхээр бага зардлаар байгаль, нийгмийн нарийн зүйлсийг ойлгоход математик хэмээх хүчит хэрэгсэл тусалдаг.
Хүн болгон математикч болохгүй гэдэг. Үнэн. Суурь ойлголт авсан хүмүүс байна, оюуны спорт болгож цэнгэл эдлэх нэгэн байна, шинжлэх ухаан болгон эзэмшсэн хүмүүс ч бий. Аль ч тохиолдолд математикийн мэдлэг хувь хүнд давуу тал өгөх нь гарцаагүй. Ялангуяа 21 Зууны Монгол хүүхдүүдэд тооны ухаан улам л хэрэгтэй болж буй. Энэ ухааныг зааж, өвлүүлж байгаа багш нар, идэвхтэй сурагчид, эцэг эхчүүдэд баярлалаа.
БГД-ийн математикийн олимпиадыг 40-р сургууль, Эрхэт Эрдэм сургууль амжилттай зохион байгуулж, төрийн өмчийн 20, төрийн бус 13 сургууль оролцлоо. Нийт багш, сурагчиддаа баяр хүргэж, хот улсын олимпиадад нь амжилт хүсье" гэв.



