Онцлох мэдээ2 мин унших

Х.Нямбаатар: Ирэх жилүүдэд дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлж, нийтийн тээврийн реформ үргэлжилнэ

Х.Нямбаатар: Ирэх жилүүдэд дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлж, нийтийн тээврийн реформ үргэлжилнэ

Улаанбаатар хотын орчин цагийн нийтийн тээврийн үйлчилгээ 1925 оноос эхэлсэн түүхтэй. Өдгөө 100 жилийн түүхийг бүтээжээ. 

Их хотын иргэдийн салшгүй хэрэгцээ нь нийтийн тээвэр байдаг.

2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн тээврийн нийт орлого 18.1 тэрбум төгрөг байсан. 2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, нийтийн тээврийн нийт орлого 30.3 тэрбум төгрөг болж өсчээ.

Энэ нь нийтийн тээврийн салбар цогц шинэчлэл хийсэнтэй холбоотой юм.

Улаанбаатар хотоос нийтийн тээврийн салбарт 600 автобусыг шинээр оруулж ирж парк шинэчлэлтийг эхлүүлж байсан бол үүнээс хойш жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн. Автобусанд ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Нийтийн тээврийн салбарт олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлэх хялбар хэрэглээг бий болгосон. Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт борлуулах болон цэнэглэгч киоск төхөөрөмж байршуулсан. Мөн хууль, эрх зүйн хувьд нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлтүүдийг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн хавар нийслэл хот “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн.

Х.Нямбаатар: Ирэх жилүүдэд дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлж, нийтийн тээврийн реформ үргэлжилнэ

Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг анх удаа тусгаж өгсөн. Ингэснээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, 2024 онд гэхэд 31 угсраа автобус, 2025 онд 10 том оврын автобусыг сангийн хөрөнгөөр худалдан авч, үйлчилгээнд явуулж байгаа юм. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, үйлчилгээг сайжруулснаар нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо, нийтийн тээврийн орлого нэмэгдээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар “2024 онд нийтийн тээврийн салбарт нэвтрүүлсэн автобуснууд зорчигч таны тав тухыг хангаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилүүдэд бид нийтийн тээврийн салбарт дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлнэ” гэв.

24 мега төсөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025