Онцлох мэдээ1 мин унших

Р.Сэддорж: Монголбанкны ерөнхийлөгчөөр туршлагатай хүн томилогдох гэж байна

Р.Сэддорж: Монголбанкны ерөнхийлөгчөөр туршлагатай хүн томилогдох гэж байна

Эдийн засгийн байнгын хороо /2025.12.16 / хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол боллоо. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж: “С.Наранцогт бол физик, математикийн мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хамгийн хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан. Улсын нийт валютын орлогын 80 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК гэх том айлыг удирдаж байсан. Монголбанк бол маш эмзэг учраас удирдаж байгаа хүн цаг тутам зөв шийдвэрийг гаргах ёстой. Түүний туршлагад итгэж байгаа. Цаашлаад Монголбанк инфляцийг тогтоож барих бодлогыг үргэлжлүүлж, бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүг бууруулах энэ ажлууд дээр өөрийн ур чадвар ахиц дэвшлийг гаргана гэж найдаж байна. Монголчуудын хувьд зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байгаа. Үүн дээр санаачилга гаргах.  Монголбанканд хадгалуулж, байршуулж буй мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж ажиллахыг ард түмэн хүлээж байгаа. Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгчөөр маш туршлагатай хүн томилогдох ёстой” гэв.

Эх сурвалж:

News.mn

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009