Байр суурь2 мин унших

Б.Найдалаа: Монголбанк мэргэжлийн, хараат бус байя гэвэл зарим зүйлсэд "ҮГҮЙ" гээд хэлчихдэг болмоор байна!

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.12.16) хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэв.

Ханш бол гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том саад. Ханшийн эрсдэлийг Засаг дааж байсан тохиолдол бий. Монголбанк эдийн засгийг тогтворжуулахаас гадна ханшийн эрсдэлийг богино хугацаанд яаж зохицуулах вэ?

Зээлийн хүүг ярьсаар байгаад улиг болчихлоо. Монголбанк Улсын банк шиг ажиллаад байхаар, улсын өрийг албан бусаар ногдуулчхаад байгаа юм бишүү!

Монголбанк мэргэжлийн, хараат бус байя гэвэл зарим зүйлсэд "ҮГҮЙ" гэж хэлчихдэг баймаар санагддаг. Энэ байдал хэвших аваас цаашид мэргэжлийн болоод ҮГҮЙ гэж хэлж чаддаг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай ярьж эхэлнэ. Энэ бол хараат бус байдал юм болов уу гэж бодож байна. Түүнээс биш улс төрийн шийдлийг нь дэмжих маягаар явчихаар эцсийн дүндээ Монголбанк банк ч биш, Сангийн яам ч биш ийм болчихоод байгаа шүү!

  • Зээлийн хүүгийн хязгаарыг хөөсрүүлэхгүй түвшинд өндөр түвшинд тогтоовол яадаг юм бол! Зарим зардлыг бууруулах алхам хийсэн ч гэсэн банкуудын ашигт ажиллагаа, хүү тогтоолт дээр зохицуулалт хийгээгүй нь өнгөрсөн хугацааны туршлагаас харагдсан. Аль аль талдаа дэмжлэг үзүүлж байгаа бол боломжит хэмжээгээр нь хувийн хэвшлийн шийдвэрт нөлөөлөхгүйгээр бууруулах боломж байгаа. Энэ тал дээр Монголбанкны зүгээс өмнөхөөс арай өөр, стандарт биш гэдэг юмуу хандлага байвал зөв санагддаг.

  • Мөн ногоон санхүүг дэмжихийн тулд тодорхой ямар хөшүүргүүд санаад бууж байна вэ? Свопийг хөнгөлттэй хийх, ханшийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр зохицуулах эсхүл зээлийн эрсдэлийн үнэлгээг өөрөөр тооцох ч юмуу тийм бодлогууд байж болох уу?

  • Мөн хөгжлийн санхүүжилтийг хэрхэн явуулах учраа Монгол Улс одоо болтол явуулаагүй л байна. Засгаас олгох уу, консепц байх уу, Хөгжлийн банк уу, гадны зээл үү гээд загварын хувьд мухардалд орчихоод байгаа. Таны хувьд энэ тал дээр ямар төсөөлөл байна вэ?

Б.Найдалаа: Монголбанк мэргэжлийн, хараат бус байя гэвэл зарим зүйлсэд "ҮГҮЙ" гээд хэлчихдэг болмоор байна!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Монгол БанкХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025