Үйл явдал1 мин унших
Төв банкны ерөнхийлөгч онцгойлон анхаарч ажиллах 3 зөвлөмж

Монгол Банк
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.11.18/ Монголбанкны Ерөнхийлөгчийн томилох асуудлыг хэлэлцэх үеэр Төв банкны ерөнхийлөгч онцгойлон анхаарч ажиллах 3 зөвлөмжийг өгсөн юм.
Алтаа зарахгүй, цуглуул. Багадаа 100-300 тн алттай улсад хямд мөнгө босно, ханш чангарч, зээлийн хүү буурна.
Бодлогын хүүгээ буулгаж хувийн секторт мөнгө нийлүүл. Төсвийн бодлогын орон зайд Мөнгөний бодлого тохируулагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Гадаадын банк оруулж ир. Төв банкны журмаар хориглосон зохицуулалтыг цуцалж, нээлттэй хандах.







