Байр суурь1 мин унших
Б.Мөнхсоёл: Мөнгийг цаас болгохгүй, иргэдийн дунд итгэлцэл үүсгэх үүргээ биелүүлж ажиллах нь чухал шүү!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл үг хэлж, нэр дэвшигч С.Наранцогтоос асуулт асуулаа.
Мөнгө цаас болохгүй байхад чухал үүрэгтэй, өндөр албан дээр очих гэж байгаа юм байна. С.Наранцогт эдийн засагч. ЭЗ-ын байнгын хороон дээр, өнөөдөр чуулган дээр ч тэр олон гишүүн асууж байна, асуусан байна. Ипотекийн зээл, бодлогын хүү, инфляцын түвшин, макро эдийн засгийг хэрхэн тогтвортой байлгах гэх мэт. Тэгэхээр хамгийн гол хөндөгддөг асуудал нь ирэх оны мөнгөний бодлогын талаар тухтай сайн ярилцаж чадаагүй. Тэр утгаараа мөнгөний бодлого төсвийн бодлогын уялдаа холбоог хэрхэн хангах талаар асууя.
Энэ ажилд томилогдоод юун түрүүнд хийх 5 гол одоо бодлогын асуудлаа багцалж, тодорхой яриач ээ гэж хүсэж байна.
Хоёрдугаарт, нийгэмд яригддаг асуудал юу вэ гэхээр насаараа дарга хийсэн юм байна гэдэг. Тэгэхдээ насаараа дарга хийхгүй байх ёстой гэсэн тийм хууль дүрэм байхгүй. Тиймээс өөрийнхөө онцлогийг хэлэх нь зүйтэй юм болов уу? Төрийн алба маш нэр хүндтэй, ард иргэдийн дунд итгэлцэл үүсгэсэн ийм чухал албан алба байх ёстой. Тиймдээ ч төрийн албыг чадавхжуулах, хүний нөөцөөр хангах тал дээр санаа зовж явдаг гишүүн юм.