Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Монголбанкны төсвийг УИХ дээр хэлэлцэх нь бие даасан байдалд нь нөлөөлж, харилцааны хязгаарлалттай зөрчилдөх үү?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.07.02/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Төсвийн зарлагын дэд хороо онцгой давуу эрхтэй. Энэ нь ч аргагүй байх. Төсвийн зарлагыг цөөнхөөс даргыг нь томилоод Байнгын хороогоор хэлэлцүүлэхгүйгээр шууд УИХ-д тогтоолын төслөө оруулж ирдэг цор ганц дэд хороо байх. Бусад тогтоолын төслүүд Байнгын хороогоор хэлэлцэгдэж орж ирдэг. Тиймээс тогтоолын төсөл дээр санал гаргаж болохгүй учраас 2 асуулт байна.
1. Монгол банкны 3.1 дээр Монгол банкны жилийн төсөв, төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцдэг байх асуудлаар 2027 оны төсвийн төсөл хэлэлцэх төсөлтэй хамт УИХ-д холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар УИХ-д оруулж ирэхийг Ерөнхий сайдад даалгаж байгаа юм. Монголбанк ЗГ-аас араат бус, бие даасан байх ёстой. ЗГ-аас Монголбанканд чиглэл өгч, нөлөөлж болохгүй. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлж болохгүй гэсэн заалтууд бий.
Нөгөө талаасаа УИХ-ыг мөнгөний бодлогод оролцож болохгүй гэсэн Төв банкны тухай хууль дээр заалтууд байгаа. Төв банкны тухай хуулийн 30.3 дээр санхүүгийн тайлан болон аудитыг, дээр нь УИХ-аас томилдог хяналтын зөвлөлийнх санал зөвлөмжийг нь УИХ-д танилцуулахаар зохицуулалт байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад Монголбанкнаас асууя. Монголбанкны төсвийг УИХ дээр хэлэлцэх бололцоо байдаг уу? Энэ нь Монголбанкны бие даасан хараат бус байдалд нөлөөлөх үү? ЗГ болон УИХ-тай харилцах харилцааг тодорхой хуулиар хязгаарлах зохицуулалт бий. Үүнтэй зөрчилдөх үү?
2. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн сахилга батыг хангуулах маш чухал бүтэц юм. Эндээс гаргасан саналуудыг өнгөрсөн хугацаанд орлогоо хэдэн өдрөөр төсөөлсөн байна, хөрөнгө оруулалтууд чинь гүйцэхгүй нь байна гээд анхааруулж сануулаад байхад ЗГ нь үйл ажиллагааны хөтөлбөрт анхаараагүй ийм дүр зураг байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг дэмжих ёстой, хамтарч ажиллах ёстой бүтэц маань Төсвийн зарлагын дэд хороо юм шиг санагдаад байгаа юм. Гэтэл тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үүнтэй холбоотой ямар нэгэн үг, үсэг байхгүй байгаад байна л даа. Тэгэхээр Төсвийн зарлагын дэд хорооны даргаас хамтарч ажиллах эсэхийг тодруулъя.