#Шилэн хууль4 мин унших
Хэлэлцэл, хагарал, шийдэл, зөвшилцөлтэй “халз тулсан” ТӨСӨВ батлагдлаа

Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
#Шилэн хууль4 мин унших

Эх сурвалж:
Vip76.mn2026 оны төсөвт тусгасан онцлог заалтуудаас….
Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.
Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
Зам тээврийн салбарын төслүүд, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Олон хоног, сар гаран нойр хоолгүй явсан ажил жаахан ч гэсэн шат ахилаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь, Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20 хувь, Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8,6 хувь, Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмжийг тус тус 8.6% нэмэгдэхээр боллоо.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ирэх оны төсөв маш олон хууль зөрчсөн төсөв боллоо. Төрийн албан хаагчдыг алагчилсан төсөв.Үнэнд гүйцэгдэнэ. Хэрвээ хууль дээдлэх ёс үйлчилдэг л бол төсөвт хориг орж ирэх л учиртай. Эс бөгөөс тун удахгүй "Төсвөө тодотгоё " гэж орж ирнэ. Шадар сайдаар томилогдсон Х.Ганхуяг "лааз"-наас гадна олон хууль зөрчсөн. Их үнэ цэнээр энэ сайдын суудалд суулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Монгол Улсын төсвийн эрэмбийг зөв томьёолох, монгол хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудал дээр төсөв сэтгэлийн хөдлөлд автсан, улс төржсөн байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Төсөв хэлэлцэх үйл явц сууриараа болохгүй байна. Хэрэв бид боловсрол, эрүүл мэндийг чухал гэж үздэг бодлоготой байсан бол багш эмчийн цалинг аль эрт нэмчих байлаа. Бодлого зорилго нь байхгүй учир төсөвт суухгүй үлдчихээд, мөнгө нь зам, барилга болчхоод байгаа юм. Бодлого нь байвал төсвийн эх үүсвэрийг хаанаас ч олж бодлогоо хэрэгжүүлнэ. Төсвөө бүрдүүлэх нь ЗГ-ын ажил. Хөгжлийн бодлогогүй улсад хөгжлийн төсөв байх боломжгүй юм.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
Тэрбээр "Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа. Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 100 орчим хувиар огцом буурч, газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцыг өдөөгч гол хүчин болох шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна" гэдгийг төсөв баталсны дараа чуулганы идэр дээрээс хэлсэн үгэндээ тодотгосон юм.