Байр суурь2 мин унших

О.Саранчулуун: Биеийн тамирын хичээлийн төрөл хязгаарлагдмал, давтамж сул тул агуулгыг нь эргэж харах цаг болсон

УИХ-ын ХХНББХороо Соёл, спорт, залуучуудын дэд хорооноос “Спортоор тогтмол хичээллэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцэж бус асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун төлөвлөсөн ажил, байр сууриа хуваалцав.

Тамирчид гадаад явахад ямар зовлон бэрхшээл байдгийг марафонд гүйдэг хүний хувьд, тамирчдыг тэмцээнд явуулдаг хүний хувьд сайн ойлгодог. Та бүхний ярианаас бодлогоор анхааралдаа авах зарим асуудлыг хуваалцаад, эндээс гарах зөвлөмжтэй ажиллана. Хуулийн хэлэлцүүлгийг тодруулж, ажлын хэсэгт ажиллая гэж бодож байв.

ДЭМБ болон Си Ди Сигийн зөвлөмжөөр өсвөр үеийнхэн өдөрт 60 минутаар дасгал хөдөлгөөн хийх ёстой. Гэтэл манай биеийн тамирын хичээлийн цаг харьцангуй бага байгаа нь үнэн. Тэгэхээр биеийн тамирын багш нартай ажиллах асуудлыг Боловсролын яам дээр ажил хэрэг болгоё гэж төлөвлөж байгаагаа дуулгая! Биеийн тамирын хичээлийн төрөл хязгаарлагдмал, давтамж сул.

Уг хичээлээс хүүхдүүд суурь хөдөлгөөн буюу мотор ур чадвар. Кардиог өндөр, дунд эрчимтэйгээр байх ёстой. Хүч, ясны бэхжилт хэрэгтэй. Хамтын ур чадвар, багийн соёлыг мөн уг хичээлээрээ олж аваад дээрээс нь өөрийгөө хөгжүүлэх, амьдрах ур чадвар, орон зайн баримжаан дээр суурилсан ийм төрлийн хичээлээс бүрдсэн агуулгатай байхыг зөвлөдөг. Хичээлийн хөтөлбөрөө эргэж харах цаг болсон.Тиймээс Боловсролын яаманд дээр ажиллах ажилд та бүхнийг оролцуулах хүсэлтэй байна.

Би 2026 онд Паралимпийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир, спортын асуудлыг анхаарахаар төлөвлөж байгаа. Та бүхэнтэй тусдаа цаг гаргаж уулзъя. Миний хувьд Аххилис ТББ-ыг олон жилийн өмнө үүсгэн байгуулж, ажиллуулж байсан. Марафон спорт маш олон ХБХ-ийн амьдралыг өөрчилдөг. Паралимпийн тамирдын хаана ямар уралдаан тэмцээн болж байна вэ гэхээр манай Ахиллисынхан ногоон футболктойгоо л явж байдаг. Энэ нь тамирчид дутагдалтай байгааг харуулж байна. Энэ үйл ажиллагааны зардал, төлөвлөлт, гүйцэтгэл ямар байгаа тал дээр тусгайлан анхаарч уулзалт хийе!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009