Үйл явдал2 мин унших
Милано-Кортина өвлийн Паралимпын нээлтэд “Тусгай зочин”-оор уригдаж оролцлоо

Итали улс нь Хөгжлийн бэрхшээлийн яамтай ба төр, ТББ-ын түншлэл хамтын ажиллагаа нь маш сайн бэхжсэн байдаг. ХБхүний эрхийг хангаж, шаардлагатай үйлчилгээг хүргэдэг өндөр хөгжилтэй улс юм. Мөн энэ жил өвлийн олимп, паралимпыг зохион байгуулж байгаа билээ.
Миний бие Милано-Кортина өвлийн Паралимпын нээлтэд “Тусгай зочин”-оор уригдаж ССАЖЗ-ын Дэд сайд Г.Дашнямын хамтаар оролцож байна. Нээлтийн ёслолын өмнө Италийн Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан сайд, эрхэм хүндэт хатагтай Локателлитай уулзаж, санал солилцлоо.
Түүнчлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ажиллаж буй Aifo Inclusione e Cura ОУБ-ын урилгаар Итали улсын ХБ хүмүүст зориулсан үйлчилгээний систем, Төр ба ТББ-ын түншлэлийн туршлага, туслах технологийн төвийн үйл ажиллагаа, ICF-ийн туршлага судлах ажлаар Эмилия-Романья мужийн захиргаа, ХБИ-ийн “AIAS Bologna“ ТББ, Туслах технологийн төв, “OVCI” буюу “Манай гэр бүл” зэрэг байгууллагуудаар зочлохоор төлөвлөж байна.
Уулзалтуудын үр дүнгээс хуваалцаад явна. Богц дүүрэн туршлага, хамтын ажиллагаа өвөртлөн буцна гэж итгэж байна.
Нэмж хэлэхэд (сонирхолтой факт):
Энэ улс 59 сая хүн амтай, 3 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй гэж тоолдог, аа мөн яг хятадтай адилхан хөгжлийн бэрхшээлийн асуудал эрхэлсэн яамтай, “Minister for Disabilities” гэж тусгай сайд байдаг. Тэр нь:
• хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх
• хүртээмж
• оролцоо
• спорт, боловсрол, хөдөлмөрийн бодлого зэрэг асуудлыг Засгийн газрын түвшинд уялдуулж зохицуулдаг.


