Үйл явдал1 мин унших

БИЧЛЭГ: Паралимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

БИЧЛЭГ: Паралимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

2026 оны 3-р сарын 6–8-ны өдрүүдэд Италийн Verona хотод зохион байгуулагдсан Паралимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын оролцоо, тэгш боломжийг дэлхий нийтэд сурталчлах чухал ач холбогдолтой байлаа.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хэд хэдэн байгууллагатай уулзалт, туршлага солилцох арга хэмжээ төлөвлөгдсөн.

3-р сарын 9-нд Bologna хотод АИФО олон улсын байгууллага, Эмилия-Романия мужийн захиргаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн AIAS Bologna төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзана. АИФО байгууллагыг олон жилийн өмнөөс мэдэх учир, удирдлагуудтай нь дахин уулзаж, хөгжлийн бэрхшээлийн салбарт цаашид хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар харилцан санал солилцох гэж байгаадаа баяртай байна.

3-р сарын 10-нд Rome хотод “Heritage International” байгууллага болон Итали Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдтай уулзахаар төлөвлөж байна.

3-р сарын 11-нд Conegliano хотод Италийн “OVCI” буюу “Манай гэр бүл” байгууллагаар зочлох юм. Тус байгууллагатай 2025 оны 10-р сард Хятад Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр танилцаж байсан.

“OVCI” байгууллага нь 2025 оны 12-р сард Монгол Улсад зохион байгуулсан “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал” (ICF)-ыг хэрэгжүүлэх талуудын уулзалтад оролцож, өөрийн орны туршлагаа хуваалцсан билээ. Энэ удаа Италид биечлэн очиж, тэдний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, туршлага судлах боломж бүрдэж байгаад баяртай байна.

Спортыг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2012
  4. 2009