Байр суурь2 мин унших

Н.Батсүмбэрэл: Дэд сайдын албыг менежер гээд нэрлэчихвэл АН хуралдаа суух байх!

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа С.Наранцогтыг олон газар ажиллаж байсан туршлагатай, Монголбанкны ажлыг зөв аваад явчих байх гэж бодож байна. Төгрөгийн ханшны уналт дээр нэлээн анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг нэлээн тусгайлан анхаарч, Их хуралд, холбогдох байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг анхаарч ажиллаарай. Монголбанк болон бусад банкуудад асуудал их овоорчихсон, танил тал харж ипотекийн зээлийг шийддэг, бүр төлбөр мөнгө авдаг тухай асуудал ч яригдаж байгаа. Тусгайлан хяналт шалгалт хийх хэрэгтэй. Үүнийг С.Наранцогт Ерөнхийлөгчид сануулж хэлье.

Мөн Монголбанкны данхайсан бүтцийг анзаарах ёстой шүү. 200 хүн байсан бол өнөөдөр 700 болсон. Баахан дарга нар болсон юм байна. Хувьдаа банк бустай, хувьдаа мөнгө төгрөг эргүүлдэг системтэй нөхдүүд Монгол банк удирддаг сурагтай байна. Үүнийг цэгцэлж, цэвэрлээрэй.

Нөгөө олон хяналтын менежерүүдээс Монголбанкан дээр томилогдсон байх вий! АН-ынхан мэдэгдэл хийгээд байгаа, Дэд сайд нарыг томиллоо. Тэгэхээр хуралдаа орохгүй ч гэх шиг. Дэд сайд бол ЗГ-ын нэг хэсэг нь юм аа О.Амгаланбаатар гишүүн ээ. Өөрөөр хэлбэл энд сууж байгаа Э.Батшугар сайд О.Батамгалан сайд нар яамны ажил нь гарвал, дуудагдвал явах ёстой. Тэгэхээр оронд нь дэд сайд нар байнгын хороод дээр очиж асуултад хариулна яаман дээр ажлаа явуулна. Дэд сайд гэхээр хэцүү байгаад байгаа бол АН-ынхан нэрийг нь сольчих хэрэгтэй. Хяналтын менежер гэдэг ч юм уу тийм нэр өгчихвөл АН-д их таалагдах юм шиг байгаа юм.

АН-ын томилсон 128 менежерийг чөлөөлж, 30 тэрбум төгрөг хэмнэж байгаа учраас таалагдахгүй байгаа. Тэр менежер дотор чинь жинхэнэ хулгай хийсэн нөхдүүд бий шүү. Тэр компанид очоод 10 20%-ийг нь авъя гэж ярьж явдаг нөхдүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр 128 менежерийг хасаж 30 тэрбум төгрөг хэмнэж байгаа явдал бол зөв өө. Тэгээд АН-д таалагдахгүй байгаа дэд сайд нарын нэрийг өнөөдрөөс эхлээд менежер гээд нэрлэчих ээ. Цахим хөгжлийн яамны менежер гэдэг нэртэй болчихсон нь зүгээр шүү дээ. Ийм саналыг хэлье хэлье ээ. АН-ынхан тэгвэл хурал хуйндаа суух байх гэж бодож байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009