Байр суурь1 мин унших
С.Эрдэнэболд: Онц бөгөөд БЭЭС-ын түвшинд эмэгтэйчүүдийг ажиллахад мэргэжлийн яам анхаарч байгаа нь сайшаалтай юм
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Элчин сайдуудад нэр дэвшигч нарт хандаж зарчмын байр суурь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал түүний дагуух гадаад бодлоготой холбоотойгоор тодорхой зүйлүүдийг хэлсэн байгаа. Одоо ерөнхий зүйлийг хэлэхэд 21 элчин сайдын 7 нь эмэгтэй байна. УИХ дахь хүний эрхийн дэд хорооны даргын хувьд бас үүн дээр Гадаад харилцааны сайдад онцгойлон талархал илэрхийлж байна. Жендэрийн мэдрэмжтэй байна. Судлаач, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Сумъяабаатарын номон дээр бичсэнээр 1220 оны луу жил анхны эмэгтэй элчин Монголоос Солонгос руу томилогдож байсан тухай тэмдэглэл байдаг.
Эмэгтэй хүн дипломат албанд тэр тусмаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын түвшинд ажиллах дээр мэргэжлийн яам анхаарч байгаа нь сайшаалтай. Монгол Улсаа төлөөлөн тодорхой орнуудад явах гэж байгаа элчин сайдын асуудал дээр ямар нэгэн байдлаар улс төржих нь зохисгүй байх. Дээд тал нь 29 жил хүртэлх дипломат албаны туршлагатай хүмүүс орж ирж байгаа. Та бүхэн нэрээ хичээгээрэй, улс орныхоо өрсөлдөх чадварыг бас ахиулж яваарай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

