Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Элчин сайдуудын томилгоог УИХ хаалттай хэлэлцэх ёстой гэж бодоод байгаа юм!

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Цаашдаа  элчин сайдын  томилгооны асуудлыг ярихаасаа өмнө, өмнөх элчин сайдын тайланг ерөнхий байдлаар  сонсдог болмоор байна. Юун дээр анхаарах, ямар ажлын үр дүнгүүд гарсан юм. Ингэж байж дараагийн  асуудлууд дээр их бодитой, санал шүүмжээ хэлэх болов уу гэж бодож байгаа юм.  Бид хэд хэдийгээр зөвшилцөх асуудал дээр байгаа боловч тодорхой түвшинд  өмнөх хүмүүсийн ажлын  тайлан, хийсэн зүйл цаашид анхаарах зүйлсийг бодитойгоор сонсдог болмоор байна.  Цаашдаа аль хууль дээрээ байх ёстой юм, үе шатууд дээр бас оруулж өгөөч.  Элчин сайдууд  эргүүлэн татагдаж ирээд  тодорхой мэдээллүүдээ өгдөг. Нэг төрт улс байна. Цаашдаа шинээр томилогдсон хүндээ ажлын протоколын хувьд захих зүйлээ хэлж байгаа байх.  Элчин сайдуудын  томилгооны энэ асуудлыг  УИХ хаалттай хэлэлцэх ёстой л гэж бодоод байгаа юм.

Тэгээд энэ удаад харьцангуй мэргэжлийн хүмүүс орж ирж байгаа учраас их тайван амгалан байна. Үе үе энэ элчин сайдуудын томилгооны асуудал дээр  янз бүрийн худал мэдээллүүдийг өгдөг. Олон нийтэд нээлттэй байгаа нөгөө хүлээж авагч улсын маань тодорхой этгээдүүд үүнийг хараад сууж байгаа. Нэр дэвшиж томилогдох хүнээ анхнаас нь эвгүй байдалд оруулчихдаг.  Энэ процессыг олон нийтээс нуух гээд байгаа зүйл биш. Ер нь  хаалттай хэлэлцэх  горим байвал уг нь их зүйтэй юм болов уу гэж боддог.  Элчинд нэр дэвшигч нар эдийн засгийн асуудлыг анхаарч ажиллаарай.  Монголын зах зээлээс тус улсад та бүгдийн очиж байгаа улсад тодорхой түвшинд Монголд үйлдвэрлэсэн  бараа бүтээгдэхүүн. үйлчилгээ. Мөн нөгөө улсаас манайд хөрөнгө оруулалт ,технологи орж ирдэг. Үүнд  илүү анхаарч ажиллаарай.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009