Үйл явдал1 мин унших

"Туулын хурдны зам" төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна

"Туулын хурдны зам" төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэх бөгөөд нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна.  Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм.

Төслийн зураг төсөл боловсруулалт дуусч, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байгаа аж.

Харин замын бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 3 дугаар сард эхлэхээр төлөвлөгджээ.

"Туулын хурдны зам" төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна
"Туулын хурдны зам" төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

24 мега төсөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025