Үйл явдал2 мин унших
Х.Ганхуяг: Импортын барааны НӨАТ төлөх хугацааг 90 хоногоор сунгах заалт орж ирсэн

Эх сурвалж:
Mass.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Mass.mnТэрээр "Бага, дунд орлоготой иргэдийн цалингаас төлөх ХХОАТ-ын ачаалал 50 хувь буурахаар өргөн барихаар бэлдэж байна. ААН, байгууллагын хувьд ААНАТ, НӨАТ-ийн хуулийг хувь хэмжээнд уялдуулахаар ажиллаж байна. Өнөөдөр татвартай холбоотой данс хаасан асуудал яригдаж байна. Гаалиар орж ирсэн барааны НӨАТ төлөх хугацааг гурван сараар сунгах санал байгаа. 90 хоногийн дараа НӨАТ-ын татвар төлж болох заалт орж байгаа. Энэ нь эргээд санхүүжилтийн эх үүсвэр бүрдэхэд чухал нөлөөтэй. Эргэлтийн барааны зээл тэр хэрээр буурна гэсэн үг. ААНОАТ-ыг мөн 60 хоногт төлж болно гэх заалт орж ирж байгаа. Хугацаа нь хэтэрсэн үед ААН-ийн даснаас шууд суутган авдаг байсан бол зөвлөн зааж, дараа нь 20 хувийг нь үлдээгээд суутган авдаг болохоор өөрчлөлт хийж байна. Тэргүүн шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд шатахуун тасарсан онцгой үед нөөцөөс гарган хангалт хийдэг. 14 хоногийн өмнө 47 сумд түлш, шатахуун тасалдахаар нөөцөөс хангалт хийсэн. ОХУ-д ажилласны үр дүнд өнөөдөр баруун аймгууд шууд автотээврээр импортлон эрсдэлтэй байсан баруун аймгийн бүх шатахууны агуулах дүүрсэн. Макро эдийн засагт 10 дугаар сараас эхлээд төсвийн алдагдал гарч эхэлсэн. Төсөв хатуу бодлого барьж эхэллээ. Төвбанк бодлогын хатуу бодлого барьж явж байна. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлт бага байна. Төсөв, мөнгөний хатуу бодлогын үр дүнд ханш чангарч, эдийн засаг царцаж байна. Татварын асуудал эдийн засаг дахь мөнгөний эргэлт царцсантай холбоотой. Иймээс бодлогын хүүгээ эргэж харах хугацаа болсон л гэсэн үг" гэлээ.