Үйл явдал1 мин унших
Ж.Бат-Эрдэнэ: Банкны зээлийн хүүг бууруулж,мөнгө хүүлэлтийг зогсоохгүй бол ядуурал улам бүр газар авна!

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл өргөн барина. өндөр хөгжилтэй дэлхийн 76 улс банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож, бизнесээ хамгаалж байна.
Зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай асуудал өнөөдөр нийгэмд хурцаар тавигдаж байна.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх үед зээлийн хүү зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа буурна" гэж Монгол банк тайлбарладаг боловч мөнгөний нийлүүлэлт 2010 онд 3,2 их наяд төгрөг, арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар 17.0 хувь байсан бол 2025 онд 43 их наяд төгрөгт хүрч 10 дахин нэмэгдсэн ч хүү 17.0 хувьтай хэвээрээ л байна. Тэгэхээр Монгол банкны "зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах" бодлого өдийг хүртэл амьдралд бодитоор хэрэгжихгүй гэдэг нь харагдаж байна.
Дэлхийн 70 гаруй оронд зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, мөнгө хүүлэлтийн эсрэг хууль хэрэгжиж байна. Энэ туршлагаар зээлийн хүүд дээд хязгаар тавих арга л үлдлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







