Байр суурь1 мин унших

Ж.Галбадрах: БХ-ны тогтоолын биелэлтийг хангахыг тулд юунд анхаарах шаардлагатай вэ?

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2025.12.23) хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асуулаа.

Энэ их сайн гарын авлага болох эмхэтгэл болжээ. Энэ дотор байнгын хорооны нэршлээс эхлэн ямар бэрхшээл бий болсон, ангиллыг хэрхэн хийсэн талаар тодруулъя.

Биелэлт хангалтгүй байгаагийн цаад шалтгааныг тодруулах зорилготой байсан. Энэ бол маш сайн зорилго. Үүнийг ойлгомжтой байдлаар тайлбарлах жишээ байвал хэлж өгөөч!

Биелэлтийн хувь өндөр байхын тулд байнгын хорооны тогтоол ямар байдлаар гарвал, юун дээр анхаарвал зохистой вэ?

Тогтоолын төслийн 4 дээр БХ-ны тогтоолыг ЗГ болон холбогдох байгууллагад албан ёсны нэгдсэн системээр шууд дамжуулан хүргэх гэж ойлгож байгаа байх. БХ-ны тогтоол Их хурал руу очдог. Үүнийг ямар байгууллагуудаар дамжиж хэрхэн хүрэхийг тодруулъя.

1.7-д Кембрижийн төлбөртэй нэр бүхий сургуулиудыг хичээлийн байртай болгох, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гээд. Үүний биелэлт дурдагдаагүй байна. Төсөв байсан байх гэж ойлгож байна. Энэ хаана туссан байгаад биелэлт бичих аргагүй заалт болов гэдгийн мөн тодруулъя.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009