Үйл явдал1 мин унших
Нийт уурхайчдадаа “уурхайчдын баяр”-ын мэнд хүргэе

Монголын уул уурхайн салбарын түүхэн бахархал болсон Уурхайчдын баярын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдөр тохиодог билээ. Энэ жил тус баяр 103 дахь жилтэйгээ золгож, үе үеийн уурхайчдын хөдөлмөр зүтгэлийг эргэн дурсах, хүндэтгэн талархах онцгой өдөр болж байна.
Өнгөрсөн зуунаас эхтэй уул уурхайн салбар нь Монгол Улсын аж үйлдвэржилтийн суурь болж, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хөгжил, шинэ хот суурин бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Газрын хэвлийн баялгийг ард түмний өмч хэмээн үзэж, салбарын эхлэлийг тавьсан түүх өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй үргэлжилж өргөжин дэвжиж буй нь уурхайчдын оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.
Уурхайчдын яруу алдар бадартугай!
