Байр суурь2 мин унших

Ж.Галбадрах: Хувьчлалаар МИАТ-ыг дотоодын олигарх компанид алдчих вий гэсэн анхааруулгыг гишүүд хэлж байна!

УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

Төрийн өмчийн компаниудыг хувьчилъя. Хувьцааг нь худалдъя. Олон нийтийн болгоё гэж байгаа нь компаниудын үр өгөөжийг дээшлүүлэх, менежментийг нь сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, нээлттэй болгоход маш чухал. Өнөөдөр төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасраад байгаа энэ цаг үед хувьчлалыг хийснээр төсөвт орлого нэмэгдүүлэхэд үр дүн өгөх болов уу. Төсвийн орлого бүрдүүлэхэд хэчнээн төгрөг төсөвлөж, төлөвлөж байгаа вэ. 26 компани хувьчлах заалтууд орж ирээд, дөнгөж 2 нь хувьчлагдсан гэж түрүүн яригдаж байна. Үүнээс ямар сургамж авсан бэ. Алдагдалтай компаниудыг хувьчилж байна, үүн дотор олон нийтийн анхаарлын төвд байдаг олон компаниуд бас байна. Жишээ Миат компани.

Миатийг ашигтай ажиллаад байгаа гэж сонссон, гэтэл алдагдалд ороод байгаа гэсэн. Үүний шалтгаан нь юунд байна? Улсад хэдэн төгрөгийн татвар төлж, хэдэн тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бэ. Тогтоолын төслийг дагаж орж ирж байгаа 4.2 дээр Миатийн хувьцааны 10%-ийг стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож нээлттэй компани болгох гэж заасан байгаа. Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна вэ? 4.2.1 дээр олон улсын биржээр нээлттэй худалдана гэж заасан байсан. Ямар улсын, ямар биржээр худалдахаар төлөвлөж байна.

Гишүүдийн анхааруулаад байсан дотоодын олигарх компанид алдчих эрсдэл үүсэхгүй байх боломжтой юу. Хувьчилснаар өрсөлдөөн хэр нэмэгдэх вэ. Үнэ өөрчлөгдөх үү. Миат монопол үнэтэй гэж ингэж яригддаг. 10%-ийн хувьцаагаа худалдаж олох орлогыг улсын төсөвт оруулна гэсэн байгаа. Энэ нь хэдэн тэрбум төгрөгийн тооцоолол байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016