Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгмийн зөрчилдөөнт байдлыг хуульт ёсоор сахиулж, хамгаалахад анхаарч ажилламаар байна!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Олон үйл явдлууд болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхийлгэм санаа зовоож байна. Улс төрийн хэрэгсэл болж янз бүрийн донсолгоо явагдахын цаана иргэд хуульт ёсонд итгэх итгэл улам муудаад байгаагийн шинж. Энэ нь сайн юм авчрахгүй! Тэгэхээр Та яг энэ цаг хугацаа үйл явдал дээр л очих гэж байна. Танд гэж хэлэхэд элдэв янзын "бамбай, сэлэм" болох гээд ерөөсөө хэрэггүй. Түрүүчээсээ “бамбай болно, сэлэм болно” гээд салбарыг сонин байдалд оруулчихлаа.
Энэ салбар иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, нийгмийн зөрчилдөөнт байдлыг хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүнрүү анхаармаар байна. Би 2023 онд ХЗДХ-ийн салбарт ажиллаж байгаад өөр ажил руу шилжсэн.30 гаруй хуулийн төсөл үлдээсэн. Үүн дээрээсээ сүүлийн 4-5 жилд сайд нарын гар дамжаад гурав нь орж ирлээ. Бусад дараастай байж л байна. Тэгэхээр үүнийг та хөдөлгөөд, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэх зүйлүүд байвал ажлын хэсгийг эрчимжүүлээд улс төрийн манлайлал үзүүлж ажиллаасай гэж хүсэж байна. Нэг харамсалтай зүйл байгаа. Мэдээж залуучууд орж гараад, шинэчлэгдээд зарим нь ур чадвар нэмэгдээд явж байгаа. Хууль бичдэг, хууль зүйн техник эзэмшсэн 16 залуу бэлдсэн.
Түүнээс ерөөсөө нэгхэн хүн нь хууль зүйн яаманд үлдсэн байна лээ. Харамсалтай. Хууль зүйн бодлогыг яаж авч явах гэж байгаа бүү мэд. Ийм л байдалтай та ХЗДХЯ-нд очиж байгаа. Та хэдийн улс төрийн хүсэл эрмэлзэл өндөр байж болно гэхдээ боловсон хүчин хэцүү болчихсон байна лээ. Та үүн дээр салбарын хэмжээнд анхаараарай. Та эдийн засагч санхүүгийн хүн талаасаа хууль зүйн бодлого тал руугаа анхаараасай гэж хүсэж байна. Манай сайд нар дотоод хэргийн салбар луугаа анхаардаг!
