Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг \2025.12.25\-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байрь сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Энэ удаагийн сонсгол хоёр хуваагдаж байна. Баримт нотолгоо болон сэтгэл хөдлөл. Баримт нотолгоогоо түлхүү барьж явбал өнгөрсөн алдаа оноондоо дүгнэлт хийж болохоор байна. Сэтгэл хөдлөл бол хувийн дүгнэлтүүд харагдаж байгаа болохоор хасах нь зөв байх. Монгол улсын язгуур ашиг сонирхолд аль шийдэл нь зөв бэ гэдэг дээр тулгуурлаад цаашаагаа явах нь зөв.
Нийт 94 орчим мянган нотолгоо цаас байсан гэж хэлж байна. Үүнээс 51 хувь нь нууцын дардастай үзэх боломжгүй байсан гэж хэлж байгаа. Энэ 51 хувь буюу нийт 100% гэж үзэх юм болбол 51% хувиас дүгнэлт гаргана гэдэг ээдрээтэй. Тиймээс энэ хувиа хасахад хэдэн хувьд дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Одоо нууцын материалаас хамааран тогтоол дээрх санал бүрэн үйлчлэхэд саад болж байгаа зүйл байна уу.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ардчилсан намаас хууль санаачлаад явж байгаа. Энэ 94 мянган материалыг шинжлэхтэй холбогдуулан зарим зүйлийг ил болгоход оролцоод явна.
Ер нь нь ганц Оюу толгой биш маш олон материал дээр нууцын тэмдэг дарчихдаг. Эргээд тэр нь нэг талд төрийн ажлыг гацаадаг нөгөө талд хүний эрхийн томоохон шалтгаан болж дарагдаг. Дарга нарт түлхүүр нь байдаг арын хаалга болоод төсвийг тонох шалтгаан болдог.