Байр суурь1 мин унших

Л.Энх-Амгалан: Зөвшөөрлийн цаана төрийн хүнд суртал, төрийн авлига, албан тушаалын дон нуугдаж байдаг!

УИХ-ын чуулганы /2025.12.26/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн: Л.Энх-Амгалан

Энэ хууль дээр том дэвшлүүд гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэгжилт дээр манайхан нугалаа хийдэг, энэ нь технологи болчихсон ард түмэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай төрийнхний таргалсан хувийнхний турсан 2 бол Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёртой тэнцэнэ гэдэгтэй яг л адилхан, дүйцэхүйц үйл явдал болсон.

Өнөөдөр бизнесийнхэн татвар гэхээс илүү бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа баялаг бүтээгч нар зөвшөөрлөө сунгах эс үгүй бол оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ бүртгүүлэх гэдэг том босго давна гэдэг үнэхээр хүнд. Төрд залуучууд орох гэж шунаж, үхэлдээд бид нарын ярьж сурснаар цүнх баригч нар орох гээд гүйлдээд байдаг нь гарын үсэгний дон. Энэ нь тарифтай болчихсон. Зөвшөөрлийн цаана төрийн хүнд суртал, төрийн авлига, албан тушаалын дон, эрх мэдлүүд үүний цаана л нуугдаж байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008