#Коммент3 мин унших
2026 оны улсын төсөвт УИХ-ын гишүүн Л.Энх-амгалангийн санал гаргаж, тусгуулсан хөрөнгө оруулалтууд

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

10.3 тэрбумын төсөвт өртөгтэй 240 хүүхдийн Дотуур байрын барилгын үлдэгдэл 3.8 тэрбум төгрөг, 14.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 640 хүүхдийн сургуулийн барилгын үлдэгдэл 2.2 тэрбум төграгийг 2026 оны төсөвт тус тус тусгууллаа.
1. 640 хүүхдийн суудалтай Эрдмийн далай сургуулийн барилгыг 2024 оны улсын төсөвт 11,6 тэрбум төгрөг тусгуулсныг 2,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 14 тэрбум төгрөг болгож, 2026 онд барилгын ажил бүрэн дуусахад 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгав. Тус барилгын 4 дүгээр давхрыг аймгийнхаа хүүхдүүдэд нээлттэй шинжлэх ухааны төв байхаар зураг төслийг хийлгэсан болно.
2. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 960 суудал, спорт заал бүхий барилгыг 2022 оны улсын төсөвт 13 тэрбум төгрөг тусгасныг 2026 оны улсын төсөвт 1,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 14.7 тэрбум төгрөг болгосон. Санхүүжих дүн 2026 онд 831 сая төгрөг тусгагдав. Мөн Барилга хөгжлийн төв дээр тус барилгын ажлыг дуусгал төсвийн магадлал хийгдэж байна.
Нэгд 3.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ Спорт заалны хөрөнгө оруулалтын барилгын ажил 1.2 тэрбум төгрөгөөр ирэх онд эхэлнэ. Өмнөх 2023, 2024 онд тус суманд Соёл, спортын цогцолборын 5 тэрбум төгрөгийг санал гаргаж улсын төсөвт тусгуулсан ч харамсалтай нь хэмнэлтийн тухай хуулиар хасагдсан. Өнгөрсөн хавар Цэцэрлэг сумын 2 дарга ирж уулзаад Соёлын төвийн засварыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж болно, харин та сумын спорт заалны барилгын хөрөнгө оруулалтыг хариуцаж өгөөрэй гэж тохирсон нь ийнхүү ажил хэрэг болж байна.
Одоо хамгийн гол нь сумын хөрс, цэвдэг, цаг агаарын эрс тэс уур амьсгалд тохирсон маш сайн зураг төсөв, магадлал хийлгэх гээд сумын дарга нарыг том ажил хүлээж байна. 320 хүүхдийн сургуулийн барилга эхлээд олон жилийн нүүр үзэж байна. Анхнаасаа зураг төсөв, магадлалаа бүрэн хийлгэхгүй. Цаг хугацаа алдахын хирээр цаана нь хүүхэд хохирч байгааг ойлгох хэрэгтэй. Зураг төсвийг дутуу хийдэг компаниудад их учир байна. Хууль хяналтынхан нэг үзчихэд гэмгүй санагддаг.
Анх 4.6 тэрбумын төсөвт өртөгтэй байсныг 3.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 7.8 тэрбумын төсөвт өртөгтэй болгосон. 2026 онд 1.6 тэрбум төгрөг тусгуулсан тул ажлаа хавар эрт эхлээд хурдан дуусгах бүрэн боломж бүрдлээ. Тиймээс багш, эцэг эхчүүд, сумын удирдлагууд бүгд барилгын гүйцэтгэгч компанийг шахаж шаардаж ажлыг нь хийлгэх ёстой.
Ирэх онд 1.3 тэрбум төгрөгөөр үер усны хамгаалалтын ажил эхэлнэ.
Их-Уул сумын унаган хүү, Засаг дарга асан, эрхэм нөхөр Н.Амараа агсны маань уйгагүй хөөцөлдөж байсан хөрөнгө оруулалтын ажил ийнхүү ажил хэрэг болж байна.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 100 ортой цэцэрлэгийн барилга 2019 онд эхэлж байв. Орон нутагт тендер зарлагдаж ашиг сонирхлын зарчилтэй "Шидэт гал" нэртэй ёстой ид шидтэй компани шалгарсан.
2 давхар суурь багана босгож эхний санхүүжилтээ аваад сураг чимээгүй алга болсон компани. Гэнэт алга болсон бүхэл бүтэн барилгын компанийг ид шидтэй гэхээс өөр юу гэхэв.
Мөрөн суманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын орон сууц барьж байгаа гэсэн сураг гардаг. Арга ядаад араг ясных нь хажууд 2023 оны намар Цомцог гэр хэлбэрээр цэцэрлэг шийдэх гэж ч үзсэн. Төмөрбулаг сумыг 2008 оноос Жишиг сум болгоно, хөгжүүлнэ гэдэг гоё үгтэй мөхөөлдөс долоолгоод ямар ч хөрөнгө оруулалтгүй хаягдсан байсан сум.
2012 оноос Спорт заал бүхий 320 хүүхдийн сургууль, Дотуур байр, Соёлын төв, Ахмадын өргөө, Сумын төвийн нэгдсан халаалт, бүх багуудад үүрэн холбооны сүлжээ, багийн төвийн сэргээгдэх эрчим хүчний төв гээд Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чадах бүх боломжоороо татаж ажилласан.
2026 онд Цэцэрлэгийн барилгыг дуусгах нь чухал гэж үзээд 2.1 тэрбум төгрөг тусгуулж, ирэх онд барилгын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.