Үйл явдал1 мин унших

Нийслэлийн нийтийн тээвэр 2 төрлөөр тэлнэ

Нийслэлийн нийтийн тээвэр 2 төрлөөр тэлнэ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн олон төрөлд болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар трамвай, дүүжин замын тээвэр төслүүдийг хэрэгжүүлж байна.

Трамвай төслийн тухайд нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай байх юм. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилнэ. Хоёрдугаар шугам Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт байх юм.

Харин дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалт 54 хувьтай үргэлжилж байна. Тулгуур багануудын дийлэнхийг суулгасан бөгөөд Яармаг болон Хархорин талын буудлын ажлууд үргэлжилж байна хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

24 мега төсөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025