Байр суурь2 мин унших

Ж.Алдаржавхлан: Тусгай зөвшөөрлөөс илүү бүрдүүлэх материалын жагсаалт иргэдэд хүндрэл учруулж байна!

УИХ-ын чуулганы /2025.12.26/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Нэгдүгээрт, Ажлын хэсгийнхэн анхаармаар юм байна лээ. Тусгай зөвшөөрөл өгдөг хүнээс илүү тусгай зөвшөөрлийг бүрдүүлэх материалууд нь хүмүүсийг их зовоож байгаа. Үүнийг хуульдаа тусгаж өгмөөр байна. Жишээ нь, иргэдээс ирсэн хамгийн их ирдэг гомдлууд юун дээр байна вэ гэвэл 8 нэрийн бараа ч юм уу, янз бүрийн ресторан, цайны газар ажиллуулах гэхлээр эрүүл мэндийн газраас ХХААГ-аас ажлын байрны дүгнэлт гэж нэг айхтар юм авдаг гэнэ. 

Ажлын байрны дүгнэлтийг авахын тулд ганцхан байцаагчийг маш удаан хүлээдэг юм байна. Маш удаан хүлээдэг цаг завыг нь хардаг, 30 хоног хүлээдэг, 14 хоног хүлээдэг, тэр хүнийг машинаар очиж авдаг буцаагаад хүргэж өгдөг. Энэ мэт тусгай зөвшөөрлөөсөө илүү түүнийг бүрдүүлэх материалын жагсаалт гэж нэг аймшигтай хүнд суртал байна. Үүнийг хэрхэр вэ, нэг тийш нь болгох хэрэгтэй. Архины зөвшөөрөл авахад галын аюулгүй байдлын дүгнэлт, ажлын байрны дүгнэлт, дүрс бичлэгийн тодорхойлолт гэх мэт материалыг бүрдүүлэх 3-4 сар болдог гэж байна. Тэгэхлээр энэ юмнуудыг цахимжуулж шийдэхгүй бол иргэдийн асуудал шийдэгдэхгүй юм байна лээ. Зөвхөн тусгай зөвшөөрөл өгдөг хүн рүү бид онилоод байдаг. Гэтэл материалыг бүрдүүлэхэд оролцдог албан тушаалтнуудын асуудлыг бид нар огт ярихгүй байна.Үүнийг уг хуульдаа оруулж өгөөч ээ. 

Хоёрдугаарт, би байнгын хороонд ярьсан. Зөвхөн тусгай зөвшөөрөл өгдөг тэгээд хянадаггүй байгууллагын асуудлыг энэ хуулийн хүрээнд нэг тийш нь болговол яасан юм!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008