Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Дэд сайдуудаа татчихвал зүгээр байсан юм даа!
УИХ-ын чуулганы 2025.12.26-ний өдрийн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Ерөнхий сайд Г.Занданшатарт асуулга тавьлаа.
Нэгдүгээрт, Ер нь дэд сайдуудаа татчихвал зүгээр байсан юм даа гэдэг үгээр асуултаа эхэлье. За 3 асуулт өгсөн байгаа. Нэг нь амьжиргаатай холбоотой бодит үр дүнтэй холбоотой асуулт байгаа. Мэдээж ЗГ бол хөтөлбөрөө дэвшүүлээд явж байгаа 5 жилийн хөтөлбөр гээд явж байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд аа нэг талаас засаг нь тоо баримт яриад байдаг, нөгөө талаас сөрөг хүчний асуулт асуугаад байдаг. Бодит амьдрал дээр хүмүүсийн хүртээмжит эдийн засаг чинь хүний хаалгаар хөргөгчид нь амьжиргаа болж орж байна уу үгүй юу гэдэг л асуулт байгаа юм. Тэгэхээр та 2026 оны наадам эсхүл 2026 оны шинэ жил гэхэд ч юм уу 6-12 сарын үечлэлтэй ямар хэмжигдэхүйц үр дүнд эдийн засгаа босгочихсон байна гэж тооцож байна вэ?
Хоёрдугаарт, Хөдөлмөрийн хуулийн 101 дүгээр зүйл дээр байгаа цалин хөлстэй холбоотой. Цалин хөлсний үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж байгаа. Төрийн албаны хуулийн 9.2 дээр байгаа. Үүн дээр төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь гээд тодорхой зохицуулалтуудыг оруулчихсан байгаа. Ингээд ЗГ шийдвэр гаргаад урамшууллыг хасчихсан гэж ойлгож байгаа зөв үү? Тэгвэл ийм гомдол ирээд байгаа юм. Тодруулбал, Сангийн яам урамшууллаа өөрсдөө авчихсан байна гэдэг гомдол ирээд байгаа юм. Тэгээд бусдууд нь хасчихлаа гэдэг гомдол ирээд байгаа. Хүний эрхийн дэд хороон дээр ирж байгаа энэ гомдлыг би уламжилж байна. Ерөнхий сайдаас хариулт авъя.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
