Үйл явдал1 мин унших
Тусгаар тогтносон Монгол Улс маань үеийн үед мандан бадраг

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн тунхаглаж, төрт ёсны түүхэндээ шинэ хуудас нээсэн билээ. Энэ түүхэн өдөр бол эх оронч үзэл, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мөнхөд сануулсан бахархлын өдөр юм.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг хүндэтгэн дурсаж, өнөө цагт Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө хичээн зүтгэх учиртай билээ.
Тусгаар тогтносон Монгол Улс маань үеийн үед мандан бадраг.

