Үйл явдал2 мин унших

Аль нь "хамгийн лаг" сургууль вэ?

Аль нь "хамгийн лаг" сургууль вэ?
УИХ-ын дарга Н.Учралын санаачилсан "Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуультай холбогдуулан сануулахад... 

Бидний цаашдын ажил сургуулиудын эрэмбэ чансаа тогтоох явдал байв. Монголчууд нэгэндээ итгэж чаддаггүй, тэрнээс болж хэзээ ч дуусахгүй хэл ам гарах ч өндөр эрсдэлтэй тул Английн THE-(Times Higher Education) гэж байгууллагатай хамтрах шийдвэр гаргаж билээ. Энэ нь их сургуулиудын дэлхийн чансааг жил бүр гаргадаг хамгийн нэр хүндтэй гурван байгууллагын (QS, ARWU, THE) нэг юм.

Боловсролын үнэлгээний төвд суурилж байгаад олон талын оролцоо, хяналтын доор ийнхүү гадаадын байгууллагатай хамтран ажилласан. Сургууль бүрийн гүйцэтгэл бодитой хэмжигдэж, үр дүнг олон нийтэд нээлттэй зарлалаа. Энэ бол аль нэг сургуулийн нэр хүнд, маркетингтай огт холбоогүй, харин элсэгч, хэрэглэгч, оролцогч талуудад их дээд сургуулийн талаар мэдээлэл өгөх, сонголт хийхэд нь онцгой нэмэртэй мэдээлэл юм.

Үр дүнд нь МУИС анх удаа дэлхийн их сургуулиудыг жагсаалтын 1500+ эрэмбэд багтаж, Монгол Улсаас дэлхийн дээд боловсролын тавцанд албан ёсоор үнэлэгдсэн анхны их сургууль болсон. Том ажил шүү. Их сургуулиудын эрэмбийг тогтоосноор олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдтэй болж авав.

Сургуулиуд ер нь болж байна уу, болохгүй байна уу? эсвэл ер нь болох, болохгүйгээ мэдэхгүй байна уу? гэдгийг нь харуулаад өгөх стандартууд гэсэн үг. Гагцхүү мөрдөх, мөрдүүлэх л хэрэг байна. Энэ стандартыг “барьж байгаад” их, дээд сургуулиудыг 2025 оны зургаадугаар сарын 15-ны дотор их сургууль эсвэл коллеж гэсэн хоёр ангилалд шилжүүлэх үүргийг журмын тухай хуулиар өгсөн юм.

Одоо байгаа дээд сургуулиуд дотор их сургуулийн шаардлага хангах сургууль байхгүй, тэр байтугай коллежийн шаардлага хангахгүй нь ч нэлээд бий. Миний тооцооллоор энэ өөрчлөлтийн үр дүнд их сургуулиудын тоо бүр 20 орчим болж багасах бөгөөд бусад нь коллеж болж, үлдсэн нь буюу 20 орчим сургууль татан буугдах учиртай…

Дээд боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2015
  4. 2014
  5. 2012