Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Монгол Улсын шүүх засаглал бол үндсэн хуулийн дагуу засаглалын нэг том салаа мөчир юм
УИХ-ын чуулганы 2025.12.30-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Нэгдүгээрт, Монгол Улсын шүүх засаглал бол үндсэн хуулийн дагуу засаглалын нэг том салаа мөчир. Тэгэхээр энэ шүүх засаглалдаа парламент нь ч хүндэтгэн ханд хүндэтгэлтэй хандана. Шүүх засаглал нь ч гэсэн бусад засаглалдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ утгаараа ШЕЗ-өөс цаашдаа ямар нэгэн хүнийг нь сугалж аваад энд тэнд даргаар томилдог байж болохгүй ээ гэдгийг УИХ-д хэлмээр байна. Өнгөрсөн жил ШЕЗ дундаас бас нэг хүнийг татаж аваад зөвлөхөөрөө томилсон. Ийм асуудал гарч байсан. Яая бас цэцээс нэг гишүүнийг нь сугалж аваад өөр албан тушаалд томилж байгаа зүйл гарч байгаа. Тэгэхээр шүүх эрх мэдлийн байгууллагаас ямар нэгэн байдлаар улс төрийн утгаараа томилгоонд хүмүүс авдаг байх ёсгүй гэсэн байр суурь байгаа. Үүнийг протоколд тусгаж хэлмээр байна аа.
Хоёрдугаарт, 2 нэр дэвшигчийн зүгээс 25 хүнээс 6 хүн богино жагсаалтад оруулах боломжтой байсан. Гэхдээ 4 хүн богино жагсаалтад орсон. 4-өөс 2 нь байнгын хорооны саналаар орж ирж байгаа юм. Тэгэхээр дахиад 2 хүний орон тоон эхнээсээээ үйл явц буюу процесс явна гэсэн үг. Хэрвээ магадгүй жишээлбэл 6 хүн ч юм уу боломжийн дагуу ороод ирчихсэн бол бид энэ цагийг товчлох боломж байжээ гэж харагдаж байгаа. Тийм учраас УИХ ч сонсгол зохион байгуулах ажлын хэсэг нь ажлаа жоохон чанаржуулж сайжруулах ёстой юм байна гэсэн дүр зураг харагдаж байна. Энэ 2 хүн бол итгэл үнэмшилтэйгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хүмүүс. Нэг нь 100%-ийн санал, нөгөө нь 70 хувийн санал ингээд авч байж байнгын хорооноос санал авч орж ирж байгаа. Монгол Улсын ШЕЗ-ийн алсын хараа, тулгамдаж байгаа асуудал, шүүгч нарын эрхийн асуудал, ялангуяа хөдөө орон нутагт байгаа шүүхийн тэр зөөлөн дэд бүтэц болон хатуу дэд бүтцийн шийдлүүдийг санал болгосон. Хоёр нэр дэвшигч байнгын хорооны үеэр ярьсан зүйлээ ажил хэрэг болгоорой гэж хүсье. Дахиад замын дундаас 6 жилээ болгохгүйгээр ямар нэгэн дарга нарын томилгоо аваад явдаг байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
