Үйл явдал2 мин унших

Г.Уянгахишиг: Татварын багц хуулийн төслийг өчигдөр орой өргөн бариад өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэж Дэгийн хуулиа зөрчиж болохгүй

Г.Уянгахишиг: Татварын багц хуулийн төслийг өчигдөр орой өргөн бариад өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэж Дэгийн хуулиа зөрчиж болохгүй

Татварын хуулийн багц хуулийн төслийг бид нар өргөн барихыг нь хүлээгээд бараг жил боллоо. Тийм ээ аль жилийн өмнөөс яриад л гоё юм яриад л байсан, яриад л байсан, байдаггүй. Тэгээд 12 сарын 30-нд өргөн барьж байгаа юм яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг өнөөдөр оруулж ирлээ л дээ. Даргын зөвлөлөөр оруулаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирсэн. Гэтэл яаралтай горим гэдэг маань юу гэхээр Их хурлын тухай Дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд байдаг 33 дугаар зүйлд яаралтай дэг хэзээ байдаг вэ гэхээр үндэсний аюулгүй байдал буюу үндэсний эдийн засгийн аюулгүй байдал хөндөгдсөн нөхцөлд бид нар яаралтай дэгээр хэлэлцдэг. Яаралтай дэгээр хэлэлцэнэ гэдэг маань ямар нөхцөл байдлыг үүсгэдэг вэ гэхээр одоо тухайн завсарлага авахгүйгээр яг дараагийнхаа нөгөө хэлэлцүүлэг хооронд авдаг 5 хоногийн тэр хоногийг үл харгалзаад тэр дэгийг харга үл харгалзан шийдвэрлэх боломжтой буюу жинхэнэ утгаараа яг аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудлыг яаралтай горимоор бид нар хэлэлцдэг. Гэтэл өнөөдрийн одоо Татварын багц хуулийг оруулж ирэхдээ яаралтай горимоор хэлэлцэнэ гэдгээр оруулж ирсэн мөртөө бид нар завсарлагааны явцад буюу парламент завсарласан үед ажлын хэсэг байгуулаад ингээд хэлэлцэх боломжийг хангах гэж байгаа гэдэг юм ярьж байна. Тэгэхээр миний хувьд яг зарчмын хувьд Их хурал өөрөө дэгийнхээ хуулийн дагуу явах ёстой. Өөрөөр хэлэх юм бол нөгөө Бамбар тугалын үлгэр шиг байн байн хонх цохиод байж болохгүй байхгүй. Үнэхээр яг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудлыг бид нар яаралтай горимоороо жинхэнэ утгаараа яаралтай шийдэж байх ёстой.

Эх сурвалж:

Mass.mn

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008