Үйл явдал2 мин унших
2025 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

Энэ жил эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжилд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ.
1. Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барив,
2. Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлж, 2027 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон Засгийн газрын 154 дүгээр тогтоол гарч албажлаа,
3. “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Улсын Их Хурлын даргын захирамжаар 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийг ахаллаа,
4. “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тэдгээрийн уялдаа холбоог хангах, бодлогын шинэчлэлийг боловсронгуй болгох ажлыг эхлүүллээ,
Салбарын хууль эрх зүйн орчныг дараах чиглэлээр шат дараатай сайжруулах ажлыг эхлүүллээ,
Үүнд:
Эрүүл мэндийн тухай хууль
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
Эрүүл мэндийн ажилтны тухай хууль
Эмнэлгийн тусламжийн тухай хууль
5. Хан-Уул дүүргийн I хороонд байрлах ЕБ-ын 52 дугаар сургуулийн барилгын 11.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны улсын нэгдсэн төсөвт суулгууллаа,
6. Хан-Уул дүүргийн ахмад настан болон салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхэм иргэдийг төрийн одон, медалиар шагнан урамшууллаа,
7. Эрүүл мэндийн салбарын шинэ үеийн удирдлагыг бэлтгэх зорилгоор “Эмнэлгийн залуу менежер” анхны бие даасан хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүллээ.
Та дэлгэрэнгүй тайлантай дараах QR кодыг уншуулан танилцана уу.










