Үйл явдал1 мин унших

Ш.Бямбасүрэн: Хуурамч шатахуун хийгчид хуулийн цоорхойгоор ашиг олж байна

Ш.Бямбасүрэн: Хуурамч шатахуун хийгчид хуулийн цоорхойгоор ашиг олж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Д.Пүрэвдаваа нарын гишүүд "Хуурамч шатахууны эсрэг хууль" өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Бид чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Энэ зах зээлийн хамгийн чухал зүйл нь шударга өрсөлдөөн байдаг. Гэтэл өнөөдөр Монголын хуулийн цоорхойг ашиглаж нэг хэсэг нь татваргүй бараа бүтээгдэхүүн импортлож оруулж ирээд татвар төлж байгаа хэсэгтэйгээ өрсөлдөнө гэдэг нь өрсөлдөөнийг хязгаарласан хуулийн цоорхой байгаа.

Тэгэхээр үүнийг бид бүхэн зайлшгүй арилгах ёстой. Энэ бол бизнесийн зарчимд үнэхээр сөргөөр нөлөөлж, шударгаар татвараа төлөөд явж байгаа олон аж ахуй нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашлаад Монгол улсын төсвийн орлого импортын татвараас орж ирэх орлого тасарч байгаа.

Энэ хууль батлагдсанаар бид хууль ёсны дагуу олох ёстой орлогоо олж авна. Мөн хэрэглэгчид буюу хуурамч шатахуун, түлш хэрэглэж байгаа хүмүүс техник хэрэгсэл, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байгаа.

Манай хууль 4 заалт бүхий хууль. Үндсэндээ газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн дээр татвар тогтоох тухай асуудал л байгаа. Энэ хуульд бусад хууль тогтоомжтой харшлах зүйл байхгүй. Харин ч эерэг нөлөө үзүүлэх ийм төсөл байгаа.

Эх сурвалж:

Newspress.mn

ШатахуунХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018