#Тойрог1 мин унших
Хэнтий аймгийн Хэрлэн суманд ажиллав

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 386-р тогтоолоор Өлзийт сум, Чандганы Сангийн аж ахуйг анх байгуулах шийдвэр гарч, 1977 оны 03-р сарын 17-нд 20-иод ажиллагсадтайгаар анхны шаваа тавьсан түүхтэй.

Харин Засгийн газрын бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд 2000 онд Хэрлэн сумын Өлзийт тосгон болон зохион байгуулагдсан. Хэнтий аймгийн тариалангийн, Хэрлэн сумын мал аж ахуйн зонхилох бүс болсон Өлзийт тосгон нь нийт 1000 гаруй хүн амтай юм.
Өлзийтчүүд 2027 онд Өлзийт сум үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой болохтой холбогдуулан 2026 оныг ойн бэлтгэл ажлыг хангах жил болгон зарлаж зохион байгуулалтын ажлуудаа төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан тосгоны захирагч Д.Алтаннараа ойн бэлтгэл ажил, Өлзийт чиглэлийн авто замын талаар санал уламжилсан бол Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал, малын эмч н.Пүрэвсүрэн, ЕБС-ийн багш н.Наранцэцэг тус тус санал хэллээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




