Үйл явдал1 мин унших

Тойрогтоо хийх уулзалтаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас эхлүүллээ

Тойрогтоо хийх уулзалтаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас эхлүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
70 шахам иргэд, төрийн албан хаагчид цугласан тус уулзалтаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, тойм мэдээлэл, улс оронд хэрэгжиж буй мега төслүүд, 2026-2030 онд Монгол улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2026 оны төсөв, УИХ-аар батлагдсан онцлог хууль тогтоомж, хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийг танилцууллаа.
Тойрогтоо хийх уулзалтаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас эхлүүллээ

Мэдээлэл танилцуулгын дараа Цэнхэрмандал сумын иргэн н.Уртбаяр: Хөдөө орон нутаг, сумандаа ирж буй боловсон хүчний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, хоёр ес эхлээд талдаа орлоо. Түлээ түлшээ татах гэтэл сумын хэмжээнд шатахуун хомстолтой, дизель тасраад байна энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар, аймгийн Улаан загалмайн үйл ажиллагааны талаар лавлалаа.

Х.Лхагва: Соёлын төвийн барилга баригдах эсэх талаар лавлаж, соёлын төвийн ажилтнууд зориулалтын бус байранд цахилгаан халаагуур тавьж олон жил ажилласнаас шалтгаалж эрүүл мэнд муудаж байна. Угийн бичгийн асуудлаар улс орны хэмжээнд барьж буй бодлогын талаар тодруулав.

Мөн иргэд малын түүхий эдийн бодлого, борлуулалтын талаар, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, малчдын нөхөн даатгал, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс, сумын авто зам, Монголын Нууц Товчоонд дурдагдсан Хар зүрхний Хөх нуурыг түүхэн аялал жуулчлалын бүсийн бодлогод онцгойлон авч үзэх, Эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх,  Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуудлаар асуулт асууж санал уламжиллаа.

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013