Үйл явдал1 мин унших
БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Цэцэрлэг, Сургууль
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа.
Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв бүхий зоорьтой 4 давхар юм. Нийт 3 блок барилга бөгөөд 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.



