Үйл явдал1 мин унших
1992 оны Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийн мэндийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье

Монгол Улсад ардчилсан, эрх зүйт төрийн суурийг тавьж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн 1992 оны Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийн мэндийг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье
⚖️✨1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байхыг тунхаглаж, төрийн эрх мэдлийг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэлд хуваан, харилцан хяналт, тэнцвэртэй байх зарчимд үндэслэн зохицуулсан, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, өмчийн өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, ардчилсан нийгмийн үндсийг тогтоосон “Эх хууль” билээ.
?? Үндсэн хуулийн үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь өнөөдөр ч онцгой ач холбогдолтой хэвээр байна.
?️? Улсын Их Хурлын гишүүний хувьд, Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох, хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх зүйт төрийн зарчим, Үндсэн хуульт ёсыг дээдлэн сахиж, төрийн бодлого, шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлж, иргэн төвтэй, шударга, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
?⚖️ Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “Мэдэгтүн, сахигтун!” хэмээх эрхэм зарчмыг бүх нийтээрээ ухамсарлан, бодит амьдралд бүрэн хэрэгжүүлж, эх орондоо Хүмүүнлэг, Иргэний, Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Та бидний хамтын үйл хэрэг улам бүр дэлгэрэн, батжин бэхжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

