Үйл явдал1 мин унших
Аймаг нийслэл, орон нутгийн удирдлага бол ТӨР ИРГЭН ХОЁРЫГ ХОЛБОГЧ ГҮҮР
Өнөөдөр аймаг нийслэлийн удирдлагуудтай цахим уулзалт хийж 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2026-2030 оны ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ 5 жилийн Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр танилцуулга хийлээ.
✅ Төрийн болон орон нутгийн өмчийг ШИЛЭН БОЛГОЖ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ
✅ Хувийн хэвшлийн БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭМЖИХ
✅ Иргэдийнхээ ГАЗРЫН ЭЗЭН болох, газар өмчлөх, эзэмших асуудлыг шийдэх эрхийг ОРОН НУТАГТ ӨГӨХ
✅ Нутаг орныхоо эзэн болж өөрөө өөртөө ажлын байр бий болгож буй МАЛЧДАДАА ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖАА, АМЬДРАХ СУУЦАА барихад зориулж 1 ГА ГАЗАР, малын хадлан тэжээлээ тарьж буянт малынхаа өгөөж шимийг нэмэгдүүлж ган зудыг эрсдэл багатай давахад нь зориулж 5 ГА ХҮРТЭЛ ГАЗАР ОЛГОХ эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ аймаг, нийслэл, орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартайгаа НЭГ БАГ болж хамтарч ажиллах болно




