Онцлох мэдээ1 мин унших

Хөвсгөл нутгийн авьяастнууд “Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Хөвсгөл нутгийн авьяастнууд “Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

“Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдааны “Сайхан бичигтэн анги”-аар шалгарсан Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Гурван эрдэнэ сургуулийн Б.Лхамжав багштай 9б ангийн сурагчид Төрийн ордонтой танилцлаа.

9б ангийн 36 сурагч Б.Жаргалмаа багшийн удирдлага дор “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд оролцож,  Бямбын Ринченгийн “Монгол хэл” шүлгийг үндэсний бичгээрээ гоё сайхан бичиж ийнхүү тэргүүн байрт шалгарсан байна.

Хөвсгөл нутгийн авьяастнууд “Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ
Хөвсгөл нутгийн авьяастнууд “Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэллээ

”Монголын сайхан бичигтэн 2025” олон улсын уралдаанд 18 аймаг, нийслэлийн дүүргүүд АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.  Энэ удаагийн уралдаанд Хөвсгөл аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд хамгийн ахмад нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир, хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина нар байжээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009