Үйл явдал1 мин унших
Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд үүн дотроос Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 14 жилийн өмнөөс Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулж байна.
14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд улсын хэмжээнд нийт 5800 шатарчин оролцсон бөгөөд шигшээ шатны тоглолт өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. Тэмцээнд оролцож буй бүх шатарчдад спортын өндөр амжилт хүсье. Монголчуудын оюун ухааны чадавх улам хөгжин дэвших болтугай.


