#Коммент2 мин унших
Д.Пүрэв-Очир: "Булганы сэргэлт" хөтөлбөр зүгээр нэг уриа биш, иргэдийнхээ эдийн засгийг өсгөх төлөвлөгөө

Аливаа улс төрчийг амлалтаар нь биш, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнийх нь суурь логикоор л дүгнэ гэлцдэг. Тиймдээ ч ажил ам хоёр нь яг таарч байгаа эсэхээр л тухайн улстөрчийн “легаси” нь үлддэг.
Томилогдох үедээ л олны хэл аманд өртөн байж Булган аймгийн Засаг дарга болсон Д.Пүрэв-Очир нь ажлаа аваад хоёр жил хүрэхгүй хугацааг үджээ. Харин энэ хугацаанд хий хоосон "улс төржилт" бус харин ч асуудалд "нам дагасан улс төрч" гэхээсээ илүүтэй эзэмшсэн мэргэжил болох "эдийн засагч” хүний практик хандлагаар ажилдаа хандаж байгаа нь илт ажиглагдаад эхэлсэн байна. Учир нь төрсөн нутгийнхаа хөгжлийг гоё ганган үгээр бус, харин ч нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт, өрхийн орлого, дэд бүтцийн хүртээмж гэсэн иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц асуудлын шийдлүүдээс ажлаа эхлүүлж байгаагаас харж болно.
Булган үнэхээр сэргэх үү?
Жил бүр гардаг аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Булган аймаг сүүлийн таван байраас дээшилсэн баримт бараг байхгүй. Учир нь үүнд нөлөөлдөг хэд хэдэн зүйл бий. Нэг нь аймгийн иргэдийн ихэнх нь хөгжил сайтай гэгдэх зэргэлдээх Орхон аймаг руу нүүчихдэг, нөгөө нь өнгөрсөн хугацаанд удирдсан удирдлагууд нь аймгийнхаа нөөц бололцоог ашиглан эдийн засгаа солонгоруулж чадаагүйн үр дагавар. Харин 2024 онд орон нутгийн сонгуулиар ялахдаа боловсруулж, танилцуулсан одоогийн засаг даргын "Булганы сэргэлт" хөтөлбөр нь зүгээр нэг уриа биш, харин ч иргэдийнхээ эдийн засгийн бие даасан байдлыг хангахад бодит нөлөө үзүүүлэх төлөвлөгөө гэдгийг өнгөрсөн нэг жилийн ажлууд нь эхнээсээ харуулж байна.
Дээрх зорилтот ажлын чухал зүйл нь 2023 онд 630 тэрбум байсан аймгийн ДНБ-ийг 2028 он гэхэд 1 их наяд төгрөгт хүргэх. Нэг хүнд ногдох орлогыг 15 сая төгрөг болгож өсгөх зорилт. Харин үүнд хүрэхийн тулд:
Малын тооноос чанарт шилжиж, "Сэлэнгэ" үүлдрийн үхрийн брэнд махны үйлдвэрлэлийг бий болгох ухаалаг хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх юм. Түүнчлэн Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд 2026 онд ашиглалтад орох Булган-Орхон-ХишигӨндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг аялал жуулчлалын "цус" болгон ашиглах бэлтгэл ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байна.
Нэмээд хэлэхэд Засаг дарга Д.Пүрэв-Очир нь төрөлх нутгаа зөвхөн "хөдөө аж ахуйн бүс" биш, харин "хөрөнгө оруулалт татах таатай орчин" болгон хувиргахын төлөө ажиллаж байгаа аж. Тиймээс л ирэх 3-р сард хойд бүсийн хөрөнгө оруулагчдийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлдэж байна. Гэхмэтчилэн аливаад эзний сэтгэлээр хандахад л ямар сайн үр дүнгүүд эхнээсээ гардгийн жишээг харуулаад эхэлжээ. Ер нь Булганы иргэдэд "сүр дуулиантай томилгоо"-ноос илүүтэй "үр дүнтэй гүйцэтгэл”-ийг л өнгөрсөн хугацаанд удирдлагуудаасаа хүлээж байсан биз. Харин цаашид үнэхээр өрсөлдөх чадвартай Булган аймаг болох эсэхийг ирэх хэдэн жилд л харах л үлдлээ…
Сэтгүүлч Уугантуяа
